УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас бусад нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улираан томилохыг дэмжлээ

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас бусад нь Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улираан томилохыг дэмжлээ

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-д олонх суудал авсан МАН Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өргөн мэдүүлсэн. Ерөнхийлөгч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг УИХ-д оруулж хэлэлцүүллээ. 

УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 104 гишүүний 103 нь буюу УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас бусад нь Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. Ингэснээр 2021 оноос хойш Ерөнхий сайдаар ажиллаж эхэлсэн тэрээр үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. Үүнтэй холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн товч намтрыг танилцуулъя. 

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч
  • 2005 онд Австралийн Мельбурнийн их сургууль, Олон улсын төсвийн менежментийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн
  • 2008 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургууль, эрх зүйч
  • 2008 онд Монгол улсын боловсролын их сургуулийн Нийгмийн ухааны сургууль, боловсрол судлалын магистр
  • 2011 онд Монгол улсын их сургуулийн Улс төр, нийгмийн шинжлэх ухааны сургууль, улс төр судлаач
  • 2015 онд АНУ, Харвардын Их сургуулийн Төрийн удирдлагын сургууль, магистр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 2001 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын дарга
  • 2002 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Хан Хэнтий нутгийн хөгжлийн хөтөлбөрийн удирдагч
  • 2006 онд “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Бүсийн захирал
  • 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга
  • 2009 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2019-2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2021 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2021 оноос Монгол Улсын Ерөнхий сайд
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн