М.Нарантуяа: Ерөнхий сайдаар улиран томилогдох гэж байгаа Л.Оюун-Эрдэнэ сайжруулсан түлшний асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй

М.Нарантуяа: Ерөнхий сайдаар улиран томилогдох гэж байгаа Л.Оюун-Эрдэнэ сайжруулсан түлшний асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа, "Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улиран сонгогдвол Засгийн газрын мөрийн хөтөлбөр өөрчлөгдөх үү? Иргэдийн хамгийн их айдастай байгаа зүйл бол сайжруулсан түлшний асуудал. Энэ асуудлыг Ерөнхий сайд анхааралдаа аваарай. Хэрэглэж дассан түүхий нүүрсээ эргээд түлье гэдэг асуудлууд иргэдийн дунд яригдаж байгаа. Шинэ Засгийн газар энэ асуудалд анхаарч, иргэддээ баталгаа өгөх хэмжээний ажил хийж өгөхийг хүсэж байна. Мөн Гэр бүлийн тухай хуулийг бүгд дэмжиж ажиллахыг хүсэж байна" гэлээ.