Өнөөдөр 18:00 цагт МАН-ын Бага хурал хуралдаж Я.Содбаатарыг ЕНБД-аар томилох асуудлыг хэлэлцэхээр болжээ

Өнөөдөр 18:00 цагт МАН-ын Бага хурал хуралдаж Я.Содбаатарыг ЕНБД-аар томилох асуудлыг хэлэлцэхээр болжээ

Өнөөдөр /2024.07.05/ оройн 18:00 цагт МАН-ын Бага хурал зарлагдсан байна. Тус хурлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Я.Содбаатарыг томилох эсэх, Засгийн газарт АН, ХҮН-тэй хамтрах асуудлыг хэлэлцэх ажээ. 

Сонирхуулахад, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан УИХ-ын даргын албан тушаалд томилогдсон тул тус намын генсекийн үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Я.Содбаатарыг томилоод байсан юм. Тэгвэл орой болох МАН-ын Бага хурлаар энэхү томилгоог эцэслэн батлах ажээ.