ҮБХ-ны хурал зарлагдвал "Л.Гантөмөр АН-ын даргаас огцрох гээд байгаа" тул ЗГ-т хамтрах шийдвэрээ УИХ дахь бүлгээрээ гаргахаар тохирсон байж магадгүй байна

ҮБХ-ны хурал зарлагдвал "Л.Гантөмөр АН-ын даргаас огцрох гээд байгаа" тул ЗГ-т хамтрах шийдвэрээ УИХ дахь бүлгээрээ гаргахаар тохирсон байж магадгүй байна

Өчигдөр /2024.07.04/ хуралдсан АН-ын Улс төрийн зөвлөлийн хуралд тус зөвлөлийн нийт 55 гишүүний 46 нь оролцсон гэх мэдээлэл байна. Харин энэ хурлыг тус намын зарим гишүүд, “засагт хамтрах сургаар хоосон хоцорчих вий гэсэн хэдэн хууччуул идэвх гаргаж байна” хэмээн тайлбарлаж байгаа юм. Л.Гантөмөр, О.Цогтгэрэл нар “Засгийн газарт хамтрах” шийдвэрээ УИХ дахь АН-ын бүлгээрээ ярилцаад шийдэх төлөвлөгөөтэй байж.

Учир нь, АН-ын засгийн газарт хамтрах эсэх шийдвэрийг Үндэсний бодлогын хороо /ҮБХ/-ны 500 орчим гишүүд нь хуралдаж гаргах ёстой.

Гэтэл ҮБХ-ны хурал нь зарлагдвал АН засгийн газарт орох нь битгий хэл Л.Гантөмөр өөрөө огцорчих гээд байгаа тул УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдийнхээ дунд санал хураагаад шийдвэрлэе гэсэн нь энэ аж.

Засгийн газарт АН хамтарсан тохиолдол Л.Гантөмөр шадар сайд болох тодорхой байгаа юм. Иймд тэд АН-ын ҮБХ-ны хурлыг хуралдуулахгүй байгаа аж. Тэгвэл өчигдөр /2024.07.04/ хуралдсан АН-ын Улс төрийн зөвлөлийн хурлаар “Засгийн газарт хамтрах хэлэлцээ хийх эрх”-ийг Л.Гантөмөр өгөөд завсарласан байна. Мөн тус хурлын УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар “Засгийн газарт хамтарч болохгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байжээ.