"Улаанбаатар гурил" компани хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо FSSC 22000 нэвтрүүлнэ

"Улаанбаатар гурил" компани хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо FSSC 22000 нэвтрүүлнэ

Улаанбаатар Гурил компани, Олон улсын хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо FSSC 22000 (Version6) нэвтрүүлэхээр 2024 оны 01-р сараас эхлэн АМУ Консалтинг компанитай хамтран  ажиллаж байна.

Улаанбаатар Гурил компани Чанарын удирдлагын тогтолцоо /HACCP/ 2019 онд нэвтрүүлж байсан бол, 2022 онд Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо болох ISO9001:2015 стандартыг нэвтрүүлсэн анхны үйлдвэр болж байсан юм.

Энэ удаад нэвтрүүлэхээр ажиллаж байгаа FSSC 22000 стандарт нь хүнсний аюулгүй байдлаас гадна хүнсний чанар, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх дээр аудит, хяналт, баталгаажуулалтыг хийдэг дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн стандарт юм.

FSSC 22000 стандартын дагуу үйлдвэрлэгдсэн ямар ч төрлийн бүтээгдэхүүн нь хүнсний боловсруулалтын аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан чанарын баталгаатай хүнс бөгөөд, хуурамч бүтээгдэхүүн агуулагдаагүй гэсэн чанарын баталгааг болдог.

БИД АРД ТҮМНИЙХЭЭ ТЭРГҮҮН СОНГОЛТ НЬ БАЙЖ САЛБАРТАА МАНЛАЙЛНА.




Өнөөдөр тахиа өдөр

1 цагийн өмнө