Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улираан томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улираан томилох асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэнэ

Шинэ УИХ-ын өнөөдрийн /2024.07.05/ чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг танилцуулж байна.

1.Улсын Их Хуралд нам, эвслийн бүлэг байгуулагдсан тухай мэдээлэл
2.Улсын Их Хурлын дэд даргыг сонгох тухай
3.Байнгын хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал
4.Дэд хорооны бүрэлдэхүүнийг батлах тухай асуудал
5.Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал
6.Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцэхээр баталжээ.  

УИХ-ын сонгуульд ялсан намын дарга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар улираан томилно. Ерөнхий сайд парламентад суудалтай бусад намд хамтарсан Засгийн газар байгуулах хүсэлтээ албан ёсоор тавьсан бөгөөд АН-ын Улс төрийн зөвлөлийн  хурал өчигдөр болж, хамтарсан Засгийн газарт орж ажиллах шийдвэр гаргасан юм.