УИХ-ын гишүүдийн 100 хувийн саналаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг УИХ-ын дэд даргаар сонголоо

УИХ-ын гишүүдийн 100 хувийн саналаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг УИХ-ын дэд даргаар сонголоо

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр /2024.07.05/ хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд болон УИХ-ын дэд дарга нарыг томилох, бүлэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын чуулганы хуралдаанаар бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэж, МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг томиллоо.

Түүнчлэн чуулганы хуралдаанаар УИХ-ын дэд дарга нарыг сонголоо. Тодруулбал, АН-аас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг, МАН-аас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг нэр дэвшүүлсэн юм. Уг асуудлыг өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэж, нийт гишүүдийн 100 хувийн саналаар Х.Булгантуяа, Б.Пүрэвдорж нарыг УИХ-ын дэд даргаар сонголоо.

ҮЗЭХ: