УИХ-ын чуулганы хуралдаанаар МАН, АН-ын бүлэг байгуулж даргаар Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл нарыг томиллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар МАН, АН-ын бүлэг байгуулж даргаар Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл нарыг томиллоо

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр /2024.07.05/ хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд болон УИХ-ын дэд даргыг томилох, бүлэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Тэгвэл дөнгөж сая УИХ-ын чуулганы хуралдаанаар бүлэг байгуулах асуудлыг хэлэлцлээ. Энэ удаагийн парламентад 68 суудал авсан МАН, 42 суудал авсан АН бүлэг байгуулж буй. Харин 8 суудал авсан ХҮН нам энэ удаагийн парламентад бүлэг байгуулах боломжгүй болсон. Учир нь УИХ-ын Дэгийн тухай хуулиар 10-аас доошгүй хувийн суудал авч, бүлэг байгуулна хэмээн заасан байгаа юм. МАН-ын бүлгийн даргаар Л.Мөнхбаатарыг, АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг томилоод байгаа билээ.

ҮЗЭХ: