ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаанаар бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэж байна

ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаанаар бүлэг байгуулах асуудлыг хэлэлцэж байна

УИХ-ын ээлжит чуулган өнөөдөр /2024.07.05/ хуралдаж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд болон УИХ-ын дэд даргыг томилох, бүлэг байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

Тодруулбал, энэ удаагийн сонгуульд МАН УИХ-д суудал авсан намуудтай хамтарсан Засгийн газар байгуулах асуудал яригдаж буй. Ингэхдээ МАН-ын Үндсэн дүрмийн 24.3-т “УИХ-ын сонгуульд Нам олонх болсон бол Намын даргыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлнэ” гэж заасан байдаг. Үүнтэй холбоотой тогтоолыг намын Удирдах зөвлөлөөс өнгөрөгч тавдугаар сарын 20-нд болсон намын хурлынхаа үеэр баталсан бөгөөд одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улиран томилогдоно гэсэн үг юм.

Мөн УИХ-ын дэд даргын томилгоог хэлэлцэх юм. УИХ-ын дэд даргад Ардчилсан намаас УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг, МАН-аас Х.Булгантуяаг дэмжээд байгаа билээ.

ҮЗЭХ: