Олимп, дэлхийн аварга Такүто Отогүро Монголд иржээ

Олимп, дэлхийн аварга Такүто Отогүро Монголд иржээ

Японы шилдэг бөхчүүдийн нэг Олимп, дэлхийн аварга Такүто Отогүро манай улсад иржээ. Өдгөө 25 настай тэрбээр гавьяат тамирчин 65 кг-ын жингийн шилдэг бөх Т.Тулгатай хамтарсан бэлтгэл хийхээр Монголд анх удаа ирсэн байна.

Түүний хувьд дотоодынхоо тэмцээнд харамсалтай ялагдсанаар Парисыг зорих эрхийн төлөөх өрсөлдөөнд орж чадаагүй юм. Дөнгөж 20 насандаа дэлхийн аварга, 22 настайдаа Олимпын аварга болсон Отогүро 2020, 2021 онд хоёр жил дараалан Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн байдаг. Тэр эх орондоо болсон зуны спортын XXXII наадамд түрүүлэхдээ манай бөх Т.Тулга болон Унгарын Исмаил Мусзукаев, Оросын Гаджимурад Рашидов, Азербайжаны Хажи Алиев нарыг ялсан юм.