Түр зуур орсон усархаг борооны улмаас хоёр айлын гэр урсжээ

Түр зуур орсон усархаг борооны улмаас хоёр айлын гэр урсжээ

Баянхонгор аймагт өчигдөр түр зуур орсон усархаг борооны улмаас айлууд усанд автжээ.

Тодруулбал, Баянхонгор аймгийн Жаргалант сум Эмээл толгой багийн Ханхарын-Ам гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 км, сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 14:30-14:50 цагийн хооронд усархаг бороо орсны улмаас хоёр гэр усанд автсан тухай дуудлага онцгой байдлын албанд 14:36 цагт бүртгэгдсэн байна. Дуудлага мэдээллийн дагуу аймгийн Онцгой байдлын газрын Жаргалант сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын ажилтнуудыг очиход малчин Н-ын 5 ханатай 1 гэр, 4 ханатай 1 гэр усанд автсан байсныг усыг шавхаж хоёр гэрийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.