МАН, АН, ХҮН намуудын хамтарсан Засгийн газар 21-23 сайдтай болж магадгүй байна

МАН, АН, ХҮН намуудын хамтарсан Засгийн газар 21-23 сайдтай болж магадгүй байна

Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын бүтэц Англи, Канад, Шинэ Зеландын засгийн газрын бүтэцтэй адилхан бүрдэнэ гэх мэдээлэл бий. Үнэндээ эдгээр улсуудын засгийн газар 20-оос дээш тооны яам, сайдаас бүрддэг.

Иймд АН, ХҮН засгийн газарт хамтарсан тохиолдол 8-9 яам, сайдын албан тушаал өгч, МАН дангаараа 13-14 сайдтай байж магадгүй байгаа. Учир нь Л.Оюун-Эрдэнийн хувьд “МАН засгийн газрын гишүүдийн 60 хувийг бүрдүүлж үлдсэн гишүүдийг бусад намаас авна” гэсэн байр суурьтай байгаа гэх мэдээлэл бий. 

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрынхаа бүтцийг бэлдсэн байж магадгүй байгаа бөгөөд удахгүй У.Хүрэлсүхэд танилцуулж, санал солилцоно гэсэн үг. Ингээд үүний дараа аль яамыг АН, ХҮН намын хэнд нь өгөх, хэнийг сайдаар томилох зэрэг хэлэлцээ, тохироо явагдаж, ингээд Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдээ өөрөө томилно.  

Учир нь Үндсэн хуулийн 39.4-д “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан.