ШУУРХАЙ: МАН-ын бүлгийн даргад Л.Мөнхбаатар, УИХ-ын дэд даргад Х.Булгантуяаг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ

ШУУРХАЙ: МАН-ын бүлгийн даргад Л.Мөнхбаатар, УИХ-ын дэд даргад Х.Булгантуяаг МАН-ын Удирдах зөвлөл дэмжлээ

МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2024.07.05/ өглөө хуралдаж, УИХ дахь МАН-ын бүлгийн даргад Л.Мөнхбаатарыг, УИХ-ын дэд даргад Х.Булгантуяаг дэмжсэн байна. Үргэлжлүүлэн МАН-ын бүлэг хуралдаж байгаа бөгөөд хурлаар тус томилгоог дэмжих эсэхийг шийдэх юм. Тус албан тушаалтнуудыг УИХ-ын чуулганаар батална. Сонирхуулахад, Л.Мөнхбаатар нь 2020-2024 оны парламентад УИХ-ын дэд даргын албан тушаалыш хашиж байсан бол, Х.Булгантуяа нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалтай байсан юм.