ШУУРХАЙ: АН-ын Улс төрийн зөвлөлөөс "ЗГ-т хамтрах яриа хэлэлцээ" хийх эрхийг Л.Гантөмөрт хариуцуулжээ

ШУУРХАЙ: АН-ын Улс төрийн зөвлөлөөс "ЗГ-т хамтрах яриа хэлэлцээ" хийх эрхийг Л.Гантөмөрт хариуцуулжээ

Төрийн ордонд болсон АН-ын Улс төрийн зөвлөлийн хурал өндөрлөсөн байна. Энэ удаагийн хурлаар яригдсан гол асуудал нь "Засгийн газрыг АН хамтарч байгуулах эсэх"-ийг хэлэлцжээ. 

Товчхондоо, АН засгийн газарт хамтарна гэх асуудал УИХ-ын сонгуулиас ч өмнө яригдаж байсан юм. Харин өнөөдөр /2024.07.04/ аймаг, дүүргийн АН-ын хороодоосоо "Засгийн газрыг АН хамтарч байгуулах нь зөв үү" гэсэн утгатай санал авсан ба үүнийгээ нэгтгэж танилцуулсан байна. Мөн энэ үеэр "Засгийн газарт хамтарч болохгүй" гэсэн саналыг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар гаргасан байна. Тэгвэл Засгийн газарт хамтрах яриа хэлэлцээр хийх эрхийг АН-ын дарга Л.Гантөмөрт харицуулах шийдвэрийг Улс төрийн зөвлөлөөс нь гаргажээ.