МУГТ Э.Содномпэлжээ “Парис-2024” паралимпийн нээлтийн ёслолд туг барихаар болжээ

МУГТ Э.Содномпэлжээ “Парис-2024” паралимпийн нээлтийн ёслолд туг барихаар болжээ

Монголын үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчид, албаныхны олимпын нээлтэд өмсөх ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлаж байгаа бол спорт хувцсыг Японы “Мизүно” брэнд хийхээр болсон.

“Мишээл Амазонка” нь өвөл, зуны олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын хувцсыг урласан туршлагатай бол “Мизүно”-г сонгохдоо 18-60 насны 10 мянган иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулгаар шалгаруулж, загварыг өчигдөр танилцуулсан. 

Тэгвэл Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпэлжээ “Парис-2024” паралимпийн нээлтийн ёслолд Монгол Улсынхаа баг тамирчдын тугийг барихаар болжээ.