Энэ өдрүүдэд Бүгд Найрамдах Казахстан Улсын Астана хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна. Хуралдаан өчигдөр /2024.07.03/ эхэлж, энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзсан. Харин өнөөдөр /2024.07.04/ төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд үг хэлнэ. Казахстаны цагаар дөрвөн цагийн дараа тус хурал болох юм. Хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх "Монгол Улс ШХАБ-т гишүүнээр элсэхгүй, ажиглагчийн статусаа хадгална" гэсэн байр суурийг илэрхийлнэ гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш, Туркийн Ерөнхийлөгч Эрдагон нартай уулзаж харилцаа, хамтын ажиллагааны сонирхсон асуудлаар санал солилцоно.
Манай улс ШХАБ-ыг олон талт хамтын ажиллагаанд оролцох чухал суваг хэмээн үзэж, 2004 онд ажиглагчийн статустай болсноос хойш тус байгууллагын дээд түвшний уулзалт болох Төрийн тэргүүнүүдийн зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд тогтмол оролцож ирсэн нь энэ юм.