УИХ-ын гишүүнээр сонгогдсон Х.Болормаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын ажлаа М.Алтангэрэлд даалгажээ

УИХ-ын гишүүнээр сонгогдсон Х.Болормаа Сүхбаатар дүүргийн Засаг даргын ажлаа М.Алтангэрэлд даалгажээ

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа УИХ-ын 10 дугаар тойрогч нэр дэвшиж парламентын гишүүнээр сонгогдож, тангаргаа өргөсөн. Тэгвэл тэрбээр өчигдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын ажлаа М.Алтангэрэл хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн дагуу нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх үүргийг Засаг даргын орлогч М.Алтангэрэлд даалгасан байна.