Азийн хүүхдийн спортын наадмын чөлөөт бөхийн төрөлд О.Баярсайхан алтан медаль хүртлээ

Азийн хүүхдийн спортын наадмын чөлөөт бөхийн төрөлд О.Баярсайхан алтан медаль хүртлээ

Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Саха Улсын Якутск хотод зохион байгуулагдаж буй “Азийн Хүүхдүүд 2024” олон улсын VIII наадам 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс долдугаар сарын 07-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж байна.

Монгол улсаас спортын 9 төрөлд тамирчин, дасгалжуулагч, эмч, шүүгч, албаны хүн зэрэг 63 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Тус наадам нь спортын 24 төрөлд 239 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээнийг зохион байгуулах, шүүн явуулахаар 700 шүүгч, 1900 сайн дурын ажилтан ажиллаж байна. Тэмцээн эхлээд гурав дахь өдрийн байдлаар Монгол улс алтан медаль хоёр, мөнгөн медаль нэг, хүрэл медаль дөрвийг хүртсэн амжилт үзүүлээд байна.

Мөн өчигдөр чөлөөт бөхийн төрөлд 52кг жинд О.Баярсайхан алтан медаль хүртлээ.