Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй өнөөдөр уулзана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй өнөөдөр уулзана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр /2024.07.03/ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй уулзана. 

Тодруулбал, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Бүгд Найрамдах Казахстан Улсын нийслэл Астана хотноо болж байна.  Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд уулзаж харилцаа, хамтын ажиллагаа болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцох аж.