МАН-ын бүлгийн даргад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Ж.Энхбаярыг, Хотын дарга Х.Нямбаатараас Б.Бат-Амгаланг зүтгүүлж эхэлжээ

МАН-ын бүлгийн даргад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс Ж.Энхбаярыг, Хотын дарга Х.Нямбаатараас Б.Бат-Амгаланг зүтгүүлж эхэлжээ

Өчигдөр /2024.07.02/ АН-аас сонгогдсон 42 гишүүн хуралдаж УИХ дахь АН-ын бүлгийн даргаараа О.Цогтгэрэлийг сонгосон бол УИХ-ын дэд даргад Б.Пүрэвдоржийг нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн. Харин УИХ дахь МАН-ын бүлэг АН-ын тус шийдвэрийг хүлээж өчигдөр хуралдаагүй гэх мэдээлэл бий. Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгийн даргад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс Үндэсний аюулгүй байдлын Нарийн бичгийн дарга асан Ж.Энхбаяр гишүүнийг, Нийслэлийн МАН хороо буюу Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүн Б.Бат-амгаланг зүтгүүлж байгаа ажээ.