УИХ-ын ээлжит сонгууль өнгөрсөн зургаадугаар сарын 28-ны өдөр болж, ирэх дөрвөн жил төр барих ес дэх парламентийн гишүүдээ сонгосон.
Тэгвэл сонгуулийн өдөр баруун бүс буюу Увс, Завхан, Ховд, Говь-Алтай аймагт АН-аас нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон гишүүн мөнгө тараасан хэрэг гарчээ. Мөн энэ удаагийн сонгуулиаар УИХ-д сонгогдсон Б.Түвшинг “Хаан даатгал”, “Миг даатгал”-ын мөнгийг Тосонцэнгэлд уулын ам бүрт тараасан гэв. Мөн уг хоёр даатгалын компани хохирол төлөх ямар ч боломжгүй болсон гэжээ.
Сонгуулиар баруун бүст нэр дэвшсэн Б. Түвшин Хаан даатгал, Мик даатгалын мөнгийг Тосонцэнгэлд уулын ам болгонд тараасан. Дээрх хоёр даатгалын компани хохирол төлөх ямарч боломжгүй болсон. pic.twitter.com/ZjGTGO1jyO
— Жаагий (@jagvaralmaa) July 2, 2024