Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нь УИХ-ын 2024 оны сонгуульд баруун бүс буюу Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймагт нэр дэвшсэн ч сонгогдож чадаагүй.
Тэрбээр сонгуульд нэр дэвшихээсээ өмнө isee.mn сайтад ярилцлага өгөхдөө " Би тойрогтоо нэр дэвшинэ. Анх улс төрд орж байхдаа "Би Увсын ард түмэнг Монголын төрд төлөөлнө. Ямар нэгэн байдлаар тойрог солихгүй, жагсаалтад орохгүй" гэж Увсын ард түмэнд амлаж байсан юм. Төрд төлөөлөх эрхийг Увсын ард түмэн надад өгсөн. Тэд "боль" гэж санал өгвөл би эргэлт, буцалтгүйгээр Монголын улс төрөөс явж МУИС-даа багшилна. Харин МУИС хүлээж авах нь уу, үгүй юу гэдэг асуудал байна. Миний хувьд хамгийн их хууль санаачилсан гишүүдийн нэг. Хууль санаачилснаараа УИХ-даа топ тав дотроо байдаг" хэмээн ярьж байв.
Энэ хэлснийхээ дагуу бол тэрбээр МУИС-д багшлах нь. Гэвч зарим хэвлэлээр Ч.Хүрэлбаатарыг Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж магадгүй гэх мэдээлэл байна. Сонирхуулахад, Монголбанкны одоогийн ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэн ажиллаж байгаа юм.
ВИДЕО: