Х.Тэмүүжин: УИХ-ын дарга ҮАБЗ-д орж, парламентаас гадуур тусгай эрх эдэлж болохгүй. Мөн хамтарсан засаг байгуулбал парламент суларна

Х.Тэмүүжин: УИХ-ын дарга ҮАБЗ-д орж, парламентаас гадуур тусгай эрх эдэлж болохгүй. Мөн хамтарсан засаг байгуулбал парламент суларна

УИХ-ын ес дэх парламентад сонгогдсон 126 гишүүд өнөөдөр /2024.07.02/ анхдугаар чуулганаа хийж, тангараг өргөх ёслол төрийн ордонд боллоо. Мөн УИХ-ын даргаар Д.Амарбаясгаланг томилсон юм.

ВИДЕО: 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, "Парламент болгон өөрийнхөө зохион байгуулалтыг өөрөө бий болгож байх ёстой. Гэтэл харамсалтай нь ирэх дөрвөн жилд парламентийг хэн удирдах вэ гэдэг асуудал дээр ямар ч хэлэлцүүлэггүйгээр гар өргөхөөр дэг хийчихсэн юм байна. Парламентийн ардчиллыг бүрдүүлье гэж бодож байвал шинээр бүрдүүлж буй парламент өмнөх парламентаас өөр дэг хэрэгжүүлэх боломж нь байдаг. УИХ-ын дарга болж буй хүнтэй холбоотой таван зүйл хэлэхийг хүсэж байна.

  • Нэгдүгээрт, УИХ-ын дарга гэдэг хүн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлд орж, парламентаас гадуур эрх эдэлж болохгүй. Үүнийг зогсоох ёстой. Үндсэн хуулиар ч үүнийг зааж өгөөгүй.
  • Хоёрдугаарт, Тусгай хяналтын дэд хороотой холбоотой үүргийг сайжруулахгүй бол Монгол Улсын иргэн рүү халдаж буй тагнуул, цагдаа гэх мэтчилэн олон байгууллагын гүйцэтгэх ажил гадаад бодлогын асуудал шиг гадуур орхигддог болчихсон байна. Иргэний үндсэн эрх рүү халддаг энэ үйлдлийг Хууль зүйн байнгын хороо руу юм уу дотоод хэргийн асуудал руу шилжүүлэх ёстой.
  • Гурвадугаарт, Парламентийн засаглал бүхий ардчилсан орон ямар ч парламент нь гүйцэтгэх эрх мэдэлтэйгээ холилдоод нэг байшинд байж болохгүй. Ийм учраас энэ удаагийн парламент зориг гаргаад төрийн ордноос Засгийн газраа гаргана гэдэгт итгэж байна.
  • Дөрөвдүгээрт, Эвслийн Засгийн газар байгуулагдах яриа албан бусаар яригдаж байх шиг байна. Энэ тохиолдолд парламент суларна.
  • Тавдугаарт, Хуулийн засаглалыг тогтооё гэж байгаа бол авлигатай тэмцэх ажилд парламент тэргүүлэн оролцох ёстой.