Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын таван гишүүн Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилохыг эсэргүүцсэн санал өгчээ

Х.Баттулга, Н.Алтанхуяг нарын таван гишүүн Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилохыг эсэргүүцсэн санал өгчээ

УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр /2024.07.02/ хуралдаж, УИХ-ын даргаар ЗГХЭГ-ын дарга асан Д.Амарбаясгаланг томилсон.

Чуулганд оролцсон 126 гишүүдийн 121 нь Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томилохыг дэмжсэн бол Х.Баттулга, Н.Алтанхуяг, Г.Очирбат, Б.Жаргалан, н.Жаргалсайхан нарын таван гишүүн эсрэг санал өгчээ. Улмаар 121 гишүүн дэмжсэн тул Д.Амарбаясгаланг УИХ-ын даргаар томиллоо.