УИХ-ын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчдийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө

УИХ-ын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчдийг НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө

НИТХ-ын ээлжит бус XXI хуралдаан өнөөдөр цахимаар болж УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгээр гишүүнээр сонгогдсон НИТХ-ын төлөөлөгчдийг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-нд болж, Сонгуулийн ерөнхий хороо зургаадугаар сарын 30-нд УИХ-ын гишүүнээр сонгогдсон тухай 191 дүгээр тогтоолыг баталсан. Сонгуулийн дүнгээр НИТХ-ын доорх төлөөлөгчид УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Үүнд:

Жуковын Алдаржавхлан

Наранцэцэгийн Алтаншагай

Нацагдоржийн Батсүмбэрэл

Хөххүүгийн Болормаа

Пүрэвжавын Ганзориг

Пүрэвсүрэнгийн Наранбаяр

Даваахүүгийн Пүрэвдаваа

Доржзовдын Энхтуяа

Монгол Улсын Үндсэн хуульд УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад хуулиар тогтоогдсон үүрэгт үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй гэж заасан байдаг. Мөн УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалаас гишүүний тангараг өргөхөөс өмнө чөлөөлөгдсөн шийдвэр гаргуулсан байх заалттай. Тиймээс НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчдийг хүсэлтийнх нь дагуу НИТХ-ын төлөөлөгчөөс чөлөөллөө.