ВИДЕО: С.Ганбаатар УИХ-ын гишүүний тангараг өргөх үеэрээ тангарагийн үгнээс илүү үг хэлж, сануулга авлаа

ВИДЕО: С.Ганбаатар УИХ-ын гишүүний тангараг өргөх үеэрээ тангарагийн үгнээс илүү үг хэлж, сануулга авлаа

Өнгөрсөн зургаадугаар сарын 28-ны өдөр УИХ-ын ээлжит сонгууль болж, анхны 126 парламентийн гишүүдийг сонгосон. Улмаар өчигдөр Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогдсон гишүүдэд УИХ-ын гишүүний үнэмдэхийг нь гардуулан өгсөн юм. Тэгвэл өнөөдөр /2024.07.02/ УИХ-ын анхдугаар чуулганаа хийж, 126 гишүүний тангараг өргөх ёслол яг одоо төрийн ордонд болж байна. 

Тангараг өргөх үеэр УИХ-ын гишүүд зөвхөн тангарагийнхаа үгийг хэлэх ёстой бөгөөд илүү үг хэлэхийг хориглодог. Тэгвэл энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар тангаргийн үгнээс гадуур үг хэлж, сануулга авлаа.

УИХ-ын гишүүдийн тангарагийн үгийг дурдвал, "Монгол Улсын их хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглаж байна. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээх болно" гэдэг.

Харин С.Ганбаатар гишүүн тангарагийн үгэндээ нэмж, "Мөн хөх тэнгэр Монгол орныг минь ивээж, Монгол Улс мандан бадрах болтугай” гэж хэлснээр УИХ-ын чуулганыг даргалагчаас сануулга авсан юм.

ВИДЕО: