Ойрын хоёр хоног Улаанбаатар хотод халж бусад нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ойрын хоёр хоног Улаанбаатар хотод халж бусад нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно

Ойрын хоёр хоног буюу Мягмар, Лхагва гарагт Улаанбаатар хотод халах төлөвтэйг Цаг уурын байгууллагаас мэдээлсэн. Харин 2, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно.

Иймд, мөндөр, борооны өмнөх нөөлөг салхи, аянга цахилгаан, уруйн үер, үерийн усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.

Өнөөдөр /2024.07.02/ баруун болон төвийн аймгуудын нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно. Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 хэм, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.