Өнөөдөр /2024.07.02/ УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар бүрдсэн парламентын гишүүд тангаргаа өргөж байна. Үүний дараа УИХ-д 10 ба түүнээс дээш суудал авсан МАН, АН-ын гишүүд хуралдаж бүлгийн даргаа сонгоно. Тэгвэл УИХ дахь АН-ын даргаар О.Цогтгэрэл болоод Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар яригдаж байгаа аж. Мөн АН-аас томилогдох УИХ-ын дэд даргаар парламентад гурав дахь удаагаа сонгогдоод буй Д.Ганбатын нэр яригдаж байгаа талаар тус намын эх сурвалж мэдээллээ.
