Ж.Баясгалан: Төрийн ордны их танхимын тайзан дээр гишүүний үнэмлэхээ авч чадсангүй нь харамсалтай /LIVE/

Ж.Баясгалан: Төрийн ордны их танхимын тайзан дээр гишүүний үнэмлэхээ авч чадсангүй нь харамсалтай /LIVE/

Сонгуульд ялалт байгуулсан 126 нэр дэвшигчид УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2024.07.01/ гардуулан өглөө. 

Энэ үеэр АН-аас УИХ-д жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон Ж.Баясгалангаас байр суурийг нь тодруулсан юм. Тэрбээр, "УИХ-ын гишүүний үнэмлэхээ гардаж авлаа. Энэ бол баяр баясал гэхээсээ илүүтэй маш их үүрэг хариуцлага. Баяртай ч гэсэн жаахан гунигтай байлаа. Учир нь гишүүний үнэмлэхээ гардаж авахдаа тайзан дээр гарч чадсангүй. Энэ бол хүртээмжгүй байдлын нэг жишээ. Ингэж ялгаварлахаас л хамгийн их санаа зовдог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуульд анхаарч, хэрэгжүүлэхэд анхаарал хандуулж ажиллана" гэлээ.

ҮЗЭХ: