УИХ-ын 126 гишүүн тангараг өргөсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалтад оролцохоор Казахстаныг зорино

УИХ-ын 126 гишүүн тангараг өргөсний дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын уулзалтад оролцохоор Казахстаныг зорино

Ирэх долоо хоногийн Мягмар гараг /2024.07.02/-т УИХ-ын чуулганы анхдугаар хуралдаан болж, 2024-2028 оны хугацаанд бүрэн эрх нь хэрэгжих парламентын 126 гишүүн тангаргаа өргөнө гэх мэдээлэл байна. 

Харин энэхүү өдрийн маргааш /2024.07.03/ нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх долоодугаар сарын 3-4 /2024.07.03-04/ ны өдөр Казахстан улсын Астана хотод болох Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор явах ажээ.

ШХАБ-ын энэ удаагийн дээд хэмжээний уулзалтаар Беларусь улсыг тус байгууллагын гишүүнээр элсүүлэх эсэх нь асуудлыг хэлэлцэх аж. Харин Монгол Улсын хувьд ШХАБ-д 2004 онд ажиглагч орны статусаар элсэж, цаашид ч гишүүн бус ажиглагчийн хувиар оролцохоо удаа дараа мэдэгдсээр ирсэн. Энэ удаагийн уулзалтад ШХАБ-ын томоохон гишүүн болох Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди оролцохгүй байх магадлалтай байгаа бөгөөд Хятад, Орос зэрэг бусад улсын удирдагчид оролцохоор төлөвлөж байгаа аж.