"FIBA 3x3 Wuhan Women Series" тэмцээнд О.Хулан нийт авсан самбарын тоогоороо бүх тоглогчдыг тэргүүлж байна

"FIBA 3x3 Wuhan Women Series" тэмцээнд О.Хулан нийт авсан самбарын тоогоороо бүх тоглогчдыг тэргүүлж байна

БНХАУ-ын Ухань хотод "FIBA 3x3 Wuhan Women Series" тэмцээн зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсын 3х3-ийн эмэгтэй шигшээ баг оролцож байна. 

Уг тэмцээний хэсгийн тоглолтуудын дараах байдлаар О.Хулан нийт авсан самбарын тоогоороо бүх тоглогчдыг тэргүүлж байна. Мөн хоёрдугаарт 17 оноогоор Хятадын тоглогч Jinqiu Fu эрэмбэлэгдэж, Тайландын тоглогч Jirawan Rungtueang 16 оноогоор удаалж байна. Манай улс хагас шигшээд Тайланд, Ухань зэрэг багуулыг хожсон багтай өнөө орой 18:25 цагаас тоглоно.