ВИДЕО: "Мөнгө тараасан" гэх асуудлыг Баянхонгор сумын Рашаант багийн Засаг дарга Т.Баярмагнай "илт худал мэдээлэл" гэж мэдэгдлээ

ВИДЕО: "Мөнгө тараасан" гэх асуудлыг Баянхонгор сумын Рашаант багийн Засаг дарга Т.Баярмагнай "илт худал мэдээлэл" гэж мэдэгдлээ

Мөнгө тараасан гэх асуудалтай холбогдуулан Баянхонгор аймгийн АН-ын штабаас аймгийн дэд дарга, Баянхонгор сумын Рашаант багийн Засаг дарга Т.Баярмагнай мэдэгдэл хийлээ.

ВИДЕО: 

Тэрбээр, "Сонгуулийн энэ эгзэгтэй үед улс төрийн зарим хүчнээс тухайлбал МАН-ын нэр бүхий этгээдүүдийн зүгээс миний биетэй холбоотой мөн АН-аас УИХ-д нэр дэвшиж байгаа тодорхой нэр дэвшигч нартай холбоотой илт худал мэдээллийг цахим орчинд түгээлээ. Энэ худал мэдээллийн утга нь миний бие Т.Баярмагнай нь зарим нэр дэвшигчийн өмнөөс мөнгө тарааж, Цагдаагийн байгууллагад үйлдэл дээрээ баригдаж, нэр татуулсан мэтээр гүтгэж байгаа нь туйлын харамсалтай байна. Үүнтэй холбоотойгоор ямар нэг байдлаар мөнгө тараасан ямар ч үйлдэл байхгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Өнөөдөр үүнтэй холбоотой ямар нэгэн асуудал маргаан үүсээгүй гэдгийг Баянхонгор аймгийн АН-ын штабын зүгээс болон өөрийн зүгээс мэдэгдэж байна. Сонгуульд оролцож байгаа, МАН-ын штабт ажиллаж байгаа нэр бүхий хүмүүс иргэдэд маш их хэмжээний мөнгө тарааж байна гэсэн мэдээлэл зураг, баримт, бичлэгтэйгээ АН-ын штабт байгаа. Эдгээр баримттай мэдээллийг шүүх, хууль хүчний байгууллага руу хандаж шалгуулна гэдгийг мэдэгдье" гэлээ.