Сонгуульд саналаа өгсөн иргэдийн ирц 49 хувьд хүрч, нийт 1 сая иргэн саналаа өглөө

Сонгуульд саналаа өгсөн иргэдийн ирц 49 хувьд хүрч, нийт 1 сая иргэн саналаа өглөө

2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах үйл ажиллагаа үргэлжилж байна. Санал хураалт өнөөдөр өглөөний 07:00 цагаас оройны 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. 

Тэгвэл 2024 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт эхэлснээс хойш есөн цагийн дараа буюу 16:50 цагийн байдлаар саналаа өгч буй иргэдийн ирц улсын хэмжээнд 49%-д хүрч, нийт 1 сая иргэн саналаа өглөө. Сонгогчдын насны ангиллаас харвал 20-24 насныхны ирц хамгийн бага буюу 32 орчим хувьтай бол бусад насныхан саналаа идэвхтэй өгч өгч, 40-өөс дээш хувийн ирцтэй байна.