Өнөөдрийн 12:20 цагийн байдлаар сонгогчийн ирц 24,2 хувьтай байна

Өнөөдрийн 12:20 цагийн байдлаар сонгогчийн ирц 24,2 хувьтай байна

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн сонгогчийн санал авах үйл ажиллагаа 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр 07:00 цагт эхэлсэн бөгөөд 22:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Тэгвэл яг одоо буюу 12:20 цагийн байдлаар нийт 2 сая 63 мянган хүн санал өгөх ёстойгоос 500 мянга гаруй хүн саналаа өгсөн байна. Өөрөөр хэлбэл нийт сонгогчийн ирц 24,2 хувьтай байгаа юм. Хүйсийн хувьд авч үзвэл 23,5 хувь нь эрэгтэй, 25,1 хувь эмэгтэйчүүд байна.