СЕХ-ны зөвлөмж дээр МАН-аас нэр дэвшигч Л.Энх-амгалан, Л.Мөнхбаатар нарын нэрийг жишээ болгон тавьсан нь хууль зөрчиж байна гэв

СЕХ-ны зөвлөмж дээр МАН-аас нэр дэвшигч Л.Энх-амгалан, Л.Мөнхбаатар нарын нэрийг жишээ болгон тавьсан нь хууль зөрчиж байна гэв

Өнөөдөр өглөөний 07:00 цагаас эхлэн УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар эхэлсэн. Энэ жил сонгогчид харьцангуй идэвх сайтай саналаа өгч байгаа бөгөөд 10:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 12.3 хувьтай байгаа юм.

Тэгвэл Хөвсгөл аймгийн Мөрөн суманд сонгуулийн тухай хууль зөрчсөн байж болзошгүй талаар нэгэн иргэн цахим хуудсанд мэдээлжээ. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан нэр дэвшигчдийн өмнөх зуйван дүрсийг хэрхэн зөв будах вэ гэх зөвлөмж дээр жишээ болгон МАН-аас нэр дэвшигч Л.Энх-амгалан, Л.Мөнхбаатар нарын нэрийг тавьсан нь хууль зөрчсөн хэмээн үзэж байгаа аж.