Допингийн асуудлаар Арбитрын шүүхэд хандаад байсан Б.Чинзориг олимпод өрсөлдөх боломжгүй болжээ

Допингийн асуудлаар Арбитрын шүүхэд хандаад байсан Б.Чинзориг олимпод өрсөлдөх боломжгүй болжээ

Допингийн асуудлаар Арбитрын шүүхэд хандсан Б.Чинзоригийн шийдвэр гараагүй бөгөөд тэрбээр 20 мянган ам.доллар төлөөд байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тодруулбал, Ханжоу-2022" Азийн наадмаас алтан медаль хүртсэн, ОУХМ Б.Чинзоригоос допинг илэрсэн бөгөөд тэрбээр “Б” сорьцын шинжилгээ өгөхгүй шууд Олон улсын Арбитрын шүүхэд хандаад байсан юм. Тэгвэл түүний нэрийг олимпод өрсөлдөх тамирчдын жагсаалтаа албан ёсоор хасч, Тайландын Бунжонг Синсирид эл эрхийг шилжүүлэн өгсөн байна. Өөрөөр хэлбэл, ОУХМ Б.Чинзориг нь Допинг хэрэглэсэн үндэслэлээр олимпод өрсөлдөх боломжгүй боллоо.