С.Бямбацогт сонгуулийн сурталчилгаагаа радио телевизээр явуулахад 191.4 сая төгрөг зарцуулжээ

С.Бямбацогт сонгуулийн сурталчилгаагаа радио телевизээр явуулахад 191.4 сая төгрөг зарцуулжээ

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан олон нийтэд ил болсон. 

Тэгвэл УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрог Ховд, Говь-Алтай, Завхан, Увс аймагт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хандивын мэдээллийг хүргэж байна.  Түүнд аль нэг хуулийн этгээд, иргэдээс нэг ч төгрөгийн хандив цуглаагүй байна. Харин тэрбээр өөрийн 855 сая төгрөгийн хөрөнгийг сонгуулийнхаа дансанд байршуулж, зарцуулжээ. 

Үүнээс 101.8 сая төгрөгөөр нь сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараасан байна. Мөн сонгуулийн сурталчилгаагаа радио телевизээр явуулахад 191.4 сая, цахим орчин ашиглах зардалд 6.7 сая, сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардалд 254.8 сая төгрөгийг зарцуулсан байх аж. Түүнчлэн сонгогчидтой уулзалт, хурал, цуглаан хийх зардалд 4 сая төгрөг зарцуулсан гэж тайлагнасан байна.