УИХ-ын дарга Г.Занданшатарт 1.8 тэрбум төгрөгийн хандив цугласнаас 1 тэрбумыг нь алдаатай гүйлгээ хэмээн буцаажээ

УИХ-ын дарга Г.Занданшатарт 1.8 тэрбум төгрөгийн хандив цугласнаас 1 тэрбумыг нь алдаатай гүйлгээ хэмээн буцаажээ

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшиж буй нэр дэвшигчдийн хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлан олон нийтэд ил боллоо. 

УИХ-ын дарга, нэр дэвшигч Г.Занданшатарт энэ удаа 1.8 тэрбум төгрөгийн хандив цугласан байна. Тодотговол, хуулийн этгээдээс 350 сая, иргэдээс 888.9 сая төгрөгийн ханвив цуглажээ. Харин үүнээс 350 сая төгрөг нь хуулиар зөвшөөрөгдөөгүй хандив байсан бол нэг тэрбум төгрөгийг шилжүүлсэн иргэд, ААН-ийн гүйлгээний утга зэрэг алдаатай байсан гэх шалтгаанаар буцаажээ. Нэр дэвшигч Г.Занданшатар нь хандивын мөнгөнөөс 116.9 сая төгрөгөөр нь сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлж, сонгогчдод тараасан байна. Мөн сонгуулийн сурталчилгаагаа радио телевизээр явуулахад 52 сая төгрөгийг зарцуулсан бол бусад зардалд 232.3 сая төгрөгийг зарцуулсан хэмээн тайлагнажээ.