ЭТТ ХК-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлахдаа одоогийн үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалд нь зориулсан шалгуурыг тавьсан гэв

ЭТТ ХК-ийн захирлын сонгон шалгаруулалтыг зарлахдаа одоогийн үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргалд нь зориулсан шалгуурыг тавьсан гэв

Засгийн газар, УИХ-ын тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоож, өнгөрсөн нэг жил  7 сар гаруйн хугацаанд  онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилон ажиллуулсан. Засгийн газраас тогтоосон энэхүү Онцгой дэглэмийн хугацаа дууссантай холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл  энэ сарын 03-ний өдөр /2024.06.03/ хуралдаж, компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Мөнхжаргалыг томилсон юм.

-СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ТУС КОМПАНИЙН ГУРВАН ЗАХИРАЛ МАТЕРИАЛАА ХҮРГҮҮЛЖЭЭ-

Цаашид тус компанийн удирдлагын бүтэц өөрчлөгдөх үү, гүйцэтгэх захирлаар хэнийг томилох вэ, үүрэг гүйцэтгэгчтэй нэг хэсэгтээ явах уу гэдэг асуулт байсан. Тэгвэл “Эрдэнэс Монгол- нэгдлээс захирлын сонгон шалгаруулалтыг зарлаж, материалыг хүлээн авч дууссан байна.

Тус шалгаруулалтыг зарлахдаа одоо тус компанийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Х.Мөнхжаргалд зориулсан шалгуур үзүүлэлтийг жагсаасан болзошгүй байгаа аж.

Өөрөөр хэлбэл, ганцхан обьектод зориулж тендер зарлаад “шалгуурт нийцсэн” гэх үндэслэлээр тус обьектоо сонгон шалгаруулдаг шиг үйл явдал тус компанийн захирлын сонгон шалгаруулалтаар болж магадгүй байгаа аж. Учир нь Х.Мөнхжаргал нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангийн "хүн" байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм. Тус томилгооны талаар “Эрдэнэс Монголнэгдлээс тодруулахад “Манайхаас сонгон шалгаруулалтыг зарлаж сонинд зар тавьсан. Материалуудыг хүлээн авч дууссан. Удахгүй сонгон шалгаруулалт болж томилно” гэлээ. Тус сонгон шалгаруулалтад “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, Захиргаа, удирдлагын газрын дарга С.Анун, Уул, уурхай технологийн газрын дарга Ч.Алтанбагана зэрэг хүмүүс материалаа хүргүүлжээ.

Сонгон шалгаруултад тавьсан шаардлага болон тусгай шаардлагыг ЭНД дарж уншина уу. 

-АЖИЛЧДЫН ЦАЛИН БУУРСАНТАЙГААР ЖАГСААЛ ЗОХИОН БАЙГУУЛНА-

Цаашлаад тус компанийн ажилчдын цалин өнгөрсөн дөрөвдүгээр сар буюу  1072 ширхэг хувьцааны ногдол ашиг тараасны дараагаас буурсан байна. Тиймээс үйлдвэрчний эвлэлээс цалингийн бууралттай холбоотойгоор жагсаалыг зохион байгуулахаар бэлдэж байгаа гэх мэдээлэл байна. Эрдэнэс Тавантолгой” ХК-д Онцгой дэглэм тогтоосон нэг жил 7 сарын хугацаанд 46.2 сая тонн нүүрс олборлож, 59.2 сая тонн нүүрс борлуулж 6.1 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж Улсын төсөвт 2.8 их наяд төгрөгийн татвар хураамж төвлөрүүлж ажиллажээ.