"Үндэсний Эвсэл”-ийн сонгуулийн төв штабт хууль хүчний байгууллагаас хяналт, шалгалт хийж байна. Тодруулбал, Үндэсний эвслийг тролл баг ажиллуулж байна хэмээн ийнхүү шалгаж байгаа аж.
Тэгвэл энэ талаар Н.Номтойбаяр, "“Үндэсний Эвсэл” сонгуулийн төв штабыг хааж байгаад. Л.Оюун-Эрдэнийн цагдаа нэгжлэг шалгалт хийнэ гэнэ. “300 хужаа тролл ажиллаж байгаа гэнэ” Үхсэн баасны хужаа. Нээлттэй шалга. Гагцхүү хэвлэлтэй хамт нээлттэй шүү! Барьж хорих бол намайг хориороо!" хэмээн өөрийн твиттер хуудастаа мэдэгдсэн байна.
“Үндэсний Эвсэл” сонгуулийн төв штабыг хааж байгаад @OyunerdeneMN ий цагдаа нэгжлэг шалгалт хийнэ гэнэ. “300 хужаа тролл ажиллаж байгаа гэнэ” Үхсэн баасны хужаа. Нээлттэй шалга. Гагцхүү хэвлэлтэй хамт нээлттэй шүү! Барьж хорих бол намайг хориороо! pic.twitter.com/8zjWTbGA0D
— Н.Н.Номтойбаяр (@Nomt7) June 25, 2024
Харин "Үндэсний Эвсэл”-ийн хуульч н.Батхүү, "Нэгүүн live хийгээд шууд араас нь цагдаа оржээ. Дотроос ажилтнуудыг гаргахгүй, бичиг баримт, цүнх бусад зүйлсийг нэгжиж байна. Хувь иргэний захидал харилцааны нууцад халдаж, Facebook chat-ыг уншиж тэмдэглэл үйлдэж байна. Арай дэндэж байгаа юм биш үү" гэжээ.
Нэгүүн live хийгээд шууд араас нь цагдаа оржээ.
— Хуульч Батхүү (@Batkhuu_lw) June 25, 2024
Дотроос ажилтнуудыг гаргахгүй, бичиг баримт, цүнх бусад зүйлсийг нэгжиж байна.
Хувь иргэний захидал харилцааны нууцад халдаж, FB chat-г уншиж тэмдэглэл үйлдэж байна. Арай дэндэж байгаа юм биш үү? pic.twitter.com/wmOQDL6v9F