Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагаа дууслаа. Энэ удаагийн сонгуульд 13,095 хүн саналаа өгөхөөр бүртгүүлсэн. Эдгээрээс 9,579 хүн буюу 73.2 хувь нь саналаа өглөө. Санал хураалтын нэгдсэн дүнг зургаадугаар сарын 28-ны 22:00 цагт СЕХ гаргана. Саналын хуудсыг иргэн өөрөө битүүмжлээд сонгуулийн комисст өгнө, түүнийг нь дипломат шуудангаар авч ирж, төрийн хамгаалалтад байлгаж байгаад 28-ны өдөр тоолно. Гадаад улсад санал өгсөн сонгогчдын ирцийг хангалттай гэж үзэж байгаа. Хамгийн олон Монгол иргэн амьдарч байгаа улсуудыг БНСУ, АНУ, Австрали, ХБНГУ, БНХАУ тэргүүлдэг. Энэ дунд Солонгос улсад 2,057 иргэн санал өгнө гэж бүртгүүлснээс 69 хувь нь өгсөн байна. Ер нь Монголчууд цөөхөн амьдардаг улс орнуудад санал хураалт ихэвчлэн 100 хувь өгсөн" гэлээ.