Өсвөрийн шатарчин Ц.Ананд Азийн аварга боллоо

Өсвөрийн шатарчин Ц.Ананд Азийн аварга боллоо

Казахстан Улсын Алматы хотноо зохиогдож буй 26 дахь удаагийн өсвөрийн шатарчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний блиц буюу түргэн тоглолтын төрөлд манай улсаас нийт 27 өсвөрийн шатарчид оролцож, Цогтбилэгийн Ананд эх орондоо алтан медаль авчирлаа.

Хөвгүүдийн 10 насны ангилалд нийт 9 өрөг тоглосноос Ц.Ананд хожигдолгүй 8,5 оноогоор тэргүүн байр эзэлж, түргэн тоглолтын азийн аварга болсоноор бидний хувьд энэ удаагийн тэмцээнээс авсан чухал алтан медаль байлаа. Монгол Улсын өсвөрийн шатарчид 3 ганцаарчилсан төрөлд өрсөлдөж нийт 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медалийн амжилттайгаар тэмцээнээ өндөрлөж байна.