“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа

“KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ” тэтгэлэг зарлагдлаа

KFC брэнд ДҮҮРГЭ компанит ажлын хүрээнд, энэ жил 12-р ангиа төгсөж байгаа ШИНЭ ТӨГСӨГЧДӨДӨӨ,бүтэн жилийн сургалтын төлбөрийн дэмжлэг олгох "KFC-ТЭЙ ХАМТ МЭДЛЭГЭЭ ДҮҮРГЭЕ" тэтгэлэгтхөтөлбөрийг эхлүүлж байна.

Энэ жил 12-р ангиа төгсөж буй сурагчид маань, уг тэтгэлэгт мэргэжил харгалзахгүйгээр хамрагдах боломжтой ба, зөвхөн мөнгөн тэтгэлэг олгоод зогсохгүй, хичээлийн бус цагаар нэмэлт орлоготой болох боломжийг олгоно.

Хүсэлтийг 2023.06.30-ны 18:00 цаг хүртэл цахим хэлбэрээр хүлээн авна.

Тэтгэлэгт хүсэлтээ илгээх заавар:

form.jotform.com/241628482703458 хаягаар орж, өөрийн анкетыг кирилл үсгээр бүрэн бөглөх

  1. Анкет, цээж зураг (3х4 хэмжээтэй)
  2. 2-3 минутын видео бичлэг ирүүлэх: Өөрийн танилцуулга болон тэтгэлэгт хамрагдах хэрэгцээ, шаардлага, давуу тал, ирээдүй зорилгоо тодорхой харуулсан байх;
  3. Сүүлийн 1 жилийн дүнгийн жагсаалт (энэхүү жагсаалт нь сургуулийн тамга тэмдэг, холбогдох удирдлагын гарын үсэг бүхий албан бичиг байна. Гараар бичсэн, дүн дутуу дүнгийн жагсаалт тооцохгүй);
  4. Идэвх санаачилгатай оролцсон нийгэм, олон нийтийн ажлуудыг гэрчлэх материалын хуулбар (Зөвхөн сүүлийн 1-2 жилд буюу 2023-2024 онд оролцсон ажлуудыг тооцно. Оролцсон ажлуудыг гэрчлэх зураг, материал болон үйл ажиллагаанд оролцсон он сар, нэр төрөл тодорхой байх);

Сонгон шалгаруулалтын үе шат:

  1. Анкет + видео бичлэг шалгаруулалт
  2. Ганцаарчилсан ярилцлага

Үндсэн шалгуур:

  • Сургалтын голч дүн 80% байх;
  • Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлсон байх;
  • Тэтгэлэг авах зайлшгүй шалтгаан үүссэн байх;
  • Хувь хүний хандлага ур чадвар сайтай, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачилгатай оролцдог бол давуу тал болно;
  • Цаашид KFC Монгол брэндэд тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэйl

Дэлгэрэнгүй мэдээллийг kfc-marketing1@tavanbogd.com, kfc-marketing2@tavanbogd.com хаягаар аваарай.