Монголын Хөлбөмбөгийн Холбооны талбайг инээд хөөр, баяр баясал, эцэг эхчүүдийн алга ташилт, уулга алдалтаар чимж чаддаг 10, 11, 12 хүртэлх насны өхөөрдөм бяцхан хөлбөмбөгчдийн тэмцээн үргэлжилж байна.
Хөлбөмбөгт дурлаж, энэ спортоор хичээллэн, баг клубт хамрагдсан хүүхэд бүрд тэмцээнд оролцох боломжийг нээлттэй болгох үүднээс нэг клубийг төлөөлөн УАШТ-д орох хүүхдийн тоог хязгаарлаагүй байна. Тэр ч утгаараа энэ удаагийн тэмцээнд 1200 гаруй хүүхэд багачууд оролцож, хөлбөмбөгийн гоё сайхныг тэмцээн уралдааны талбарт өөрсдийн биеэр мэдэрч байна. Хурдан шаламгай хөвгүүдээс дутахгүй авьяаслаг охид ч тэмцээнд оролцож, ногоон талбайн чимэг болж байгааг МХБХ онцоллоо. Мөн тэмцээнд оролцож буй хүүхэд бүрийг бөмбөгтэй харьцаж, тоглолтод оролцоосой гэсний үүднээс стандарт талбайг дөрөв хувааж, тоглолтын цагуудыг боломжтой хэмжээгээр тааруулан хуваарь гаргасан байна.
ФОТО: