“Их Долоо”-гийн бүлэг Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахаа хатуу мэдэгдлээ

“Их Долоо”-гийн бүлэг Хятадын эсрэг хориг арга хэмжээ авахаа хатуу мэдэгдлээ

Италид болж буй "Долоогийн бүлгийн" (Их 7) дээд хэмжээний уулзалтын төгсгөлд гаргасан хатуу анхааруулга нь БНХАУ-ын эсрэг хатуу арга хэмжээ авахыг Европын орнуудад уриалж буй хэрэг гэдгийг ажиглагчид онцолжээ.

 

Мөн удирдагчид Орост барууны хоригийг тойрч гарахад тусалж байна гэж үзэж буй Хятадын аж ахуйн нэгжүүдийг шийтгэнэ, хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлэв. "Бид Оросын дайны машиныг бодитоор дэмжиж байгаа Хятад болон гуравдагч орны оролцогчид болон Хятад дахь бусад байгууллагуудын эсрэг арга хэмжээ авахаа үргэлжлүүлнэ" гэж хамтарсан мэдэгдэлд дурджээ.

Америкийн албаныхан Хятадыг Орост цэргийн үйлдвэрлэл, тэр дундаа хагас дамжуулагч, материал, машин хэрэгсэл зэрэг экспортоор дамжуулан тусалж байна гэж буруутгаж, Москвад танк, сум, хуягт тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломжийг олгож байна гэж үзэж байна. Бээжин энэ мэдэгдлийг няцааж, аль аль талд нь зэвсэг өгөөгүй, давхар хэрэглээний барааны экспортод хатуу хяналт тавьж байгаа гэж мэдэгджээ. Украинд зэвсэг нийлүүлэх асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн баасан гарагт болсон хуралдааны үеэр Хятадын элч энэ байр сууриа давтаж, дайныг "Хятадыг гутаан доромжлох шалтаг" болгосон хэмээн АНУ-ыг буруутгажээ. АНУ болон Европын холбоо Хятадын компаниудын эсрэг хориг арга хэмжээ аваад байгаа бөгөөд энэ долоо хоногт АНУ Орост хагас дамжуулагч нийлүүлдэг Хятадад төвтэй пүүсүүдийн эсрэг шинэ хориг арга хэмжээ авсан.

Эх сурвалж: CNN




Өнөөдөр нохой өдөр

43 минутын өмнө