Сонгинохайрхан дүүргийн АН-аас олон нийтийг хамарсан нэгдсэн уулзалтуудыг зогсоосноо мэдэгдлээ

Сонгинохайрхан дүүргийн АН-аас олон нийтийг хамарсан нэгдсэн уулзалтуудыг зогсоосноо мэдэгдлээ

Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг өнгөрөгч бямба гараг /2024.06.15/-т гарсан. Уг хэрэгтэй холбогдуулан Сонгинохайрхан дүргийн Ардчилсан нам болон тус дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшигчид мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд " Нэр дэвшигчдийн ухуулах байранд удаа дараа санаатай халдлага хийж нэгдсэн уулзалтуудыг бэлтгэгдсэн хүмүүсээр зохион байгуулалттайгаар тараах, үймээн самуун дэгдээх, хувь нэр дэвшигч рүү чиглэсэн дайралт хийж иргэд сонгогдчыг талцуулах үйлдлүүдийг удаа дараа гаргах боллоо.  Өвөрхангай аймагт болсон эмгэнэлт явдал дахин давтагдахгүй гэх баталгаа үгүй боллоо. Иймд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын зүгээс нэр дэвшигчид, сонгуулийн сурталчилгааны ухуулагч, штабын ажилтан, иргэд сонгогчдын амь насыг хамгаалах үүднээс зөвхөн олон нийтийг хамарсан нэгдсэн уулзалтуудыг зогсоож, цаашид сонгуулийн сурталчилгааны ажил бодлогын мэтгэлцээн, хуулийн дагуу үргэлжлэх болсныг мэдэгдэж байна" гэжээ. 

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.