АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн лигийн "Бостон Сэлтикс" баг 18 дахь аваргын цомоо өргөлөө

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн лигийн "Бостон Сэлтикс" баг 18 дахь аваргын цомоо өргөлөө

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ын 2023-2024 оны улирлын аваргаар “Бостон Сэлтикс” баг шалгарлаа. Тэд аваргын төлөө “Даллас Маверикс” багтай тоглож, таван тоглолтод 4:1 гэсэн амжилтаар буулган авчээ.

Ингэснээр NBA-ын түүхэнд хамгийн олон буюу 17 түрүүлсэн амжилтыг “Лос-Анджелес Лейкерс” багтай хамтран эзэмшиж байсан “Бостон Сэлтикс” хамгийн олон хожилтой баг болж байна. Тэд хамгийн сүүлд 2008 оны яг энэ өдөр 17 дахь түрүүгээ хүртэж байлаа. Ийнхүү 16 жилийн дараа дахин түрүүллээ.

Харин финалын үнэ цэнтэй тоглогчоор Жейлен Браун шалгарлаа.