Н.Номтойбаяр: Өвөрхангай аймагт болсон хэрэгт МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариуцлага хүлээж, огцрох ёстой

Н.Номтойбаяр: Өвөрхангай аймагт болсон хэрэгт МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хариуцлага хүлээж, огцрох ёстой

УИХ-ын сонгуульд оролцож буй Үндэсний эвсэлийн тэргүүн Н.Номтойбаяр Өвөрхөнгай аймагт болсон хэрэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Үндэсний эвслийн хамт олны өмнөөс Өвөрхангай аймагт болсон харамсалай үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлье. МАН-ын ухуулагч өрсөлдөгч намынхаа дэмжигчийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт харамсаж байна. Энэ бол МАН-ын уулзалт иргэд сонгогчдыг илжиг мэт хөөж, тууж хүчээр оролцуулж байгаатай холбогдуулан үүсэж буй маргаан юм. Энэ хэрэгтэй холбогдуулан МАН-ын удирдлага Л.Оюун-Эрдэнэ нэр дэвшигч С.Сайханбаярыг нэр дэвшигчээс татах шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэр нь иргэд сонгогчиддоо хүндэтгэлтэй хандаж, гаргасан шийдвэр огт биш. Эргээд иргэд сонгогчдоо басамжилсан, хуурсан үйлдэл гэж харж байна. Учир нь сонгуулийн тухай хуулиар нэгэнт батламжаа авсан нэр дэвшигчийн нэрийг татах хууль зүйн хувьд хориотой. Тухайн нэр дэвшигч нас барсан тохиолдолд л татаж болно. Эсвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө хууль гэж андуураад байгаа юм уу. Энэ асуудал дээр хариу байр сууриа илэрхийлэх хэрэгтэй. Нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа мэт ийм шийдвэр гаргаж болохгүй.

Мөн МАН-ын дарга АН-ын даргад эмгэнэл илэрхийлсэн байна. Л.Оюун-Эрдэнэ ёс зүйн хариуцлага хүлээж ерөнхий сайд болон намын даргаас огцроод эмгэнэл илэрхийлэх ёстой. Ийм хүлцэнгүй, дуулгавартай байж болохгүй" гэлээ.




Өнөөдөр нохой өдөр

39 минутын өмнө