Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний таван сарын үзүүлэлтүүдийг ҮСХ-ны Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцуулж байна.
2024 оны тавдугаар сард инфляц 5.7 хувь гарсны 2.0 нэгж буюу 34.7 хувиар хүнсний бүлэг нөлөөлж байна. Харин инфляцад импортын барааны үнэ 34.8 хувиар нөлөөлж байна. Мөн 2024 оны тавдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад хүнсний барааны бүлгийн үнэ 6.6 хувиар, хүнсний бус барааны бүлгийн үнэ 5.3 хавиар, барааны бүлгийн үнэ 5.5 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 6.5 хувиар өсжээ. Импорт 2024 оны эхний таван сард 4.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 932.5 сая ам.доллароор буюу 26.9 хувиар өссөн байна. Харин импортын өсөлтөд суудлын автомашин, дизелийн түлш, бульдозер, экскаватор, ачааны автомашин, автобензин зэрэг нөлөөлсөн байна. Мөн гадаад худалдааны тэнцэл 2024 оны эхний 6 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 2.0 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
ҮЗЭХ: