Улсын начин Д.Адьяахүү Үндэсний бөхөөр амжилт үзүүлэх хүүг Ховд аймгийн Чандмань сумаас олж, "Аварга" сургуульдаа урьжээ

Улсын начин Д.Адьяахүү Үндэсний бөхөөр амжилт үзүүлэх хүүг Ховд аймгийн Чандмань сумаас олж, "Аварга" сургуульдаа урьжээ

Монголчуудын өв соёл болох Үндэсний бөхийг хөгжүүлэх, авьяастай залуусыг олж энэ спортын тамирчин болгоход Улсын начин Д.Адьяахүүгийн үүрэг оролцоо их гэдэг. Тодруулбал, тэрээр Үндэсний бөхийн авьяастай олон арван хүүхэд, залуучуудыг хөдөө орон нутгаас олж, "Аварга" дээд сургуульд үнэ төлбөргүй суралцуулж, спортын их замд оруулсан гэдэг. 

Түүний бэлтгэл сургуулилт дор хичээллэж Үндэсний бөхийн спортоор амжилт гаргасан тамирчид гэвэл Улсын арслан Х.Мөнхбаатар, Улсын гарьд М.Баяржавхлан гээд олон зуун бөхчүүдийг дурдаж болно. Тэгвэл Улсын начин Д.Адьяахүү Үндэсний бөхийн спортоор хичээллэж амжилт үзүүлэх магадлалтай нэгэн хүүг хөдөө орон нутгаар олсон бололтой.

Учир нь тэрээр өөрийн facebook хуудастаа, "Бөхийн удам эх талаа дагах нь их байдаг даа. Ховд аймгийн Чандмань сумын Жаргалант багийн малчин Т.Дагвадорж хүүг зорин очиж аав ээжтэй нь танилцаж Аварга сургуульдаа урьлаа. Улсын начин Ч.Цогбаярын төрсөн эгчийн хүү энэ мульгар улаан баньд Ерөнхий шалгалтаа 450 - с дээш өгч гэмээ нь энэ намраас Аварга сургуулийн оюутан болж Ховд дэвжээн дээр бэлтгэлээ хийх болой. Ээж нь зургаан эрэгтэй хүүхдийн минь отгон нь гээд жаахан эрхлүүлдэг гэхдээ ажилд бол миний хүү сайн сайн гэж магтана.

15 нас өнгөртөл хөхөө хөхсөн сүүндээ цадсан нөхөр байгаа юм гэхийн. Хөдөөний малчин ээжүүд ийм мундаг шүү. Харин залуу бөх Дагваа ичих маягтай. Аав нь шавилхан ч ээж нь их том хүн байна. Ээжийнх нь аав буюу нагац өвөө нь Завхан аймгийн Дөрвөлжин сумаас тэртээ 1930-д онд өргөгдөж ирсэн хүн юм байна. Дараагийн сум Зэрэг- Дарви- Цэцэг- Мөст" хэмээгээд нэгэн гэрэл зургийг нийтэлжээ.